ТИ АЙ ЛОЖИСТИК

Олон улсын тээвэр зуучлалын “ТИ АЙ ЛОЖИСТИК” ХХК нь 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттайгаар 2011 онд байгуулагдсан. Бид Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн харилцаанд ач холбогдол бүхий, дэлхийн улс орнуудтай холбогдох боломжит замыг хамарсан тээврийн өргөн сүлжээг бий болгохоор ажиллаж байна. Манай компани үйлчлүүлэгчдэдээ авто, агаар, төмөр, далайн замын бүх төрлийн тээврийн замналаар улс хоорондын болон орон нутгийн ачаа тээврийг хаалганаас хаалганд зуучлан үйлчилдэг.

Мөн Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүс дэх Нэг цэгийн тээвэр үйлчилгээний цогцолбортоо стандартын шаардлага хангасан ердийн болон гаалийн баталгаат агуулах, 50 тоннын даацтай ачиж буулгах кран, бусад авто ачигч, хүнд даацын автомашин, гаалийн зуучийн үйлчилгээ, тээвэр логистикийн цогц үйлчилгээг хүргэж байна.

Хамт олонХолбоо Барих

Үйлчилгээний талаар мэдээллийг цаг алдалгүй хүлээн авахыг хүсвэл и-мэйл хаягаа үлдээгээрэй.

ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР

Ти Ай Ложистик компани чингэлэг, вагон ачиж буулгах өөрийн эзэмшлийн талбайтай, өргөх механизмаар бүрэн тоноглогдсон, гаалийн баталгаат ердийн болон дулаан агуулах бүхий гаалийн хяналтын бүсийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй Нэг цэгийн үйлчилгээтэй барилга байгууламж, 24 цагийн камерын хяналттай, тээврийн иж бүрэн цогцолбор ажиллуулж байна. Тухайлбал: Гаалийн зууч, бүрдүүлэлтийн үйлчилгээ, Гаалийн хяналтын бүс, Гаалийн баталгаат агуулах, Мэргэжлийн хяналт, банк санхүүгийн үйлчилгээгээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд байнга үйлчилдэг

Гаалийн баталгаат агуулах

Банк, Санхүүгийн Үйлчилгээ

Гаалийн Зуучлал, Бүрдүүлэлт

Тухтай Орчин

Мэргэжлийн Хяналт

Гаалийн Хяналтын Бүс

24/7 Камерийн Хяналт

ТЭЭВЭР ЗУУЧЛАЛ

Ти Аи Ложистик ХХК нь таны бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтийг дараах төрлүүдээр найдвартай, түргэн шуурхай зохион байгуулж байна.

Далайн Тээвэр

Монгол Улсын хувьд далайд гарах хамгийн ойр гарц нь Хятад Улсын Тяньжин боомт юм. Бид агентын сүлжээгээрээ дамжуулан усан боомтуудын хооронд ачаа тээврийг амжилттай зохион байгуулж байна. Таны ачааны шинж чанар, төрөл, онцлогоос хамааран энгийн, хөргүүртэй, задгай, тавцант чингэлгүүдийг ашиглан далайн тээвэр зохион байгуулна.

Агаарын Тээвэр

Манай байгууллага нь Олон улсын авиа компаниудаар дамжуулан шууд болон транзит агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Агаарын тээвэр нь цаг хугацааны хувьд түргэн шуурхай, ачаа алдагдах эрсдэлгүй, даатгалын зардал харьцангуй бага, үйлчилгээний түвшин өндөр тээврийн төрөл юм.

Авто Тээвэр

Бид Монгол Улсын Авто тээврийн үндэсний төвөөс 2015 онд олон улс болон орон нутагт тээвэрлэлт хийх “Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч”-ийн эрх авсан. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт ачаа барааг хүргэх, буулгах; овор ихтэй болон тусгай тээвэрлэлтийн нөхцөл шаардсан ачаанд дагалдах техник хэрэгслээр хангана

Төмөр Замын Тээвэр

Бид Европ, Азийг холбосон төмөр замын дэд бүтцийг ашиглан агентын сүлжээгээрээ Европ, Азийн орнууд руу экспорт, импорт, транзит тээврийг төмөр замаар богино хугацаанд зохион байгуулж байна. Таны ачааны онцлогт тохируулан төмөр замын тээвэрт битүү вагон, хагас вагон, тавцант болон тусгай зориулалтын цистерн, бункер, транспортер зэрэг вагоноор тээвэрлэдэг.

Цуглуулбар Ачааны Тээвэр

Манай компани Европын орнуудаас Герман Улс дахь төлөөлөгчөөрөө дамжуулан Берлин хотод байрлах гаалийн хяналттай агуулахад татан цуглуулж 2-3 хоног тутамд энгийн, хөргүүртэй, дулаан авто машинаар / ТИР/ Улаанбаатар хот хүртэл 14-16 хоногт тээвэр зохион байгуулдаг. Эдгээр машинуудын буцах чиглэлд буюу Европын орнуудын аль ч хот руу ачааг тань тээвэрлэнэ. Мөн БНСУ-ын Инчон боомтоос Улаанбаатар хот хүртэл 5-7 хоногт, БНХАУ болон ОХУ-ын хотуудаас түүвэр ачааны тээврийг тогтмол зохион байгуулж байна.

Гаалийн Зуучлал

Гаалийн зуучийн үйлчилгээ нь гаалийн бүрдүүлэлт, гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй, хурдан шуурхай явуулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг үйлчилгээ юм. Гадаад худалдаанд оролцогч ААН, иргэдэд Гаалийн болон Гаалийн тарифын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмууд, бусад хууль тогтоомжийн талаар тайлбарлаж зөвлөгөө өгөн гаалийн зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

ГААЛИЙН БАТАЛГААТ АГУУЛАХ

Манай компани үйлчлүүлэгч таны ачаа барааг өөрийн эзэмшлийн 2200 метр кв талбай бүхий стандарт шаардлага хангасан ердийн болон Гаалийн баталгаат агуулахад хадгалах боломжтой. Мөн 620 метр кв талбай бүхий гаалийн баталгаат дулаан агуулахад машин техник, тоног төхөөрөмж зэрэг овор ихтэй ачааг хадгалах үйлчилгээ үзүүлж байна. Агуулахууд нь норм стандартын дагуу гэрэлтүүлэг, агааржуулалтын иж бүрэн систем тавигдсан, галын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор ОБГ-аас тогтоосон нормын дагуу галын хор, даралтат усны хоолой, галын дохиоллын систем, 24 цагийн камерын хяналтын системээр бүрэн тоноглогдсон болно.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТАЛААР АСУУЛТ БАЙНА УУ?

ХОЛБОО БАРИХ

office@tilogistic.mn

+976 7018 9889 (Тээвэр Зуучлал)

+976 7018 9880 (Тээвэр Үйлчилгээний Цогцолбор)

Улаанбаатар Хот, Баянгол Дүүрэг, 5-р Хороо, Энхтайваны Өргөн Чөлөө-125, Техник Импорт 112 тоот

САНАЛ, ХҮСЭЛТ